Бидний туxай

Нүүр xуудас/Бидний туxай

🏡 Бидний туxай

Бидний туxай

Манай “Тэмүүлэл Аутизм” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын харьяа тусгай боловсролын төв нь 2023 оноос Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хөгжүүлэх цогц сургалтын төв юм. Бид зөвхөн Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжээд зогсохгүй, багш ажилчдаа тасралтгүй сургалт, арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллах зорилгоор БНТУ-аас мэргэжлийн зөвлөх багш нарыг урьж ажлуулж байна.

Манай байгуулга нь Улаанбаатар хотод нийт 3 салбарт үйл ажиллагаа явуулдаг ба давхардсан тоогоор 2023-оноос хойш 1,500 хүүхэд хамрагдаад байна. Салбаруудын нийт хүчин чадал 55-60 хүүхэд хүлээн авах боломжтой. Хүний нөөцийн хувьд БНТУлсаас Мэргэжилтэн зөвлөх багш, Хэл засалч, Зөвлөх багш, Тусгай хэрэгцээт боловсролын багш, Биеийн тамир,спортын багш, Гэрээт эмч, СӨБ-н багш, Сэтгэл зүйч гэх бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Xамтран ажиллагч байгууллагууд

Байгууллагын алсын хараа

Монгол улсад аутизм болон хөгжлийн онцлогтой тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд боловсролын орчныг бүрдүүлж эдгээр хүүхдүүдэд зориулсан мэргэжлийн чанартай үйлчилгээг үзүүлдэг ерөнхий боловсролын сургууль болон өргөжиж хөгжихийн зэрэгцээ уг салбарт ажиллах багш, мэргэжилтнийг бэлтгэдэг,үндэсний хэмжээнд жишиг болсон байгууллага болох.

Байгууллагын эрхэм зорилго

Аутизм болон хөгжлийн онцлогтой,тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн сурах эрх,тэгш оролцоог бодитоор хангах зорилгын хүрээнд 2023оноос хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж давхардсан тоогоор 1500 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн туршлагадаа тулгуурлан хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт нийцсэн сургалт хөгжлийн дэмжлэгийг мэргэжлийн, нотолгоонд суурилсан арга зүйгээр үзүүлэхийн зэрэгцээ эдгээр хүүхдүүдтэй ажиллах чадварлаг багш мэргэжилтнийг бэлтгэх чадавхжуулах замаар хүртээмжтэй боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.