Зургийн үзэсгэлэн

Мөн зурах авьяастай сурагчдыг чадварт нь суурилан хөгжүүлж Зургийн үзэсгэлэн гаргахад нь дэмжлэг үзүүлдэг. Зургийн үзэсгэлэнг Аутизмыг таниулах өдөрлөг болон , Чингис хаан олон улсын нисэх буудалын баг хамт олонтой хамтран зохион байгуулсан.
Үндсэн сургалтуудаас гадна активити xүүxдээ xамруулдаг.

Сурагчид маань “Жиү жицү” сургалтандаа тогтмол хамрагдаж өөр,өөрсдийн хэмжээнд уралдаан тэмцээнд амжилт гаргадаг. Дулааны улиралд 14 хоногт 1 удаа “Монгол морь нохой чарга” -тай хамтран “Horse Therapy” хийдэг Хүүхдийн хэрэгцээ, шаардлага, үнэлгээний үндсэн дээр “Усан сэлэлтийн хичээлийг “ Баянзүрх бассейн” “River club Mongolia”-тэй хамтран тогтмол хичээллэдэг.
Аутизмыг таниулах өдөрлөг

Жил бүрийн 04- дүгээр сард зохион байгууллагддаг Аутизмыг таниулах өдөрлөгт Монголын Аутизмын холбоо болон бусад байгуулгатай хамтран оролцдог.
Аутизмтай хүүхдэд зориулсан сургалт

2025 оны 06 сард Монголд анх удаа зөвхөн Аутизмтай хүүхдэд зориулсан сургалт, өдрийн дэглэмийг хослуулан Түнхэл тосгонд 10 хоногын зуны зусланг зохион байгуулсан үүнд 2 ээлжээр 40 хүүхэд хамрагдсан ба Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын оюутан, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын багшийн ангийн оюутануудыг сайн дурын ажилтанаар татан оролцуулсан.