2025 оны 06 сард Монголд анх удаа зөвхөн Аутизмтай хүүхдэд зориулсан сургалт, өдрийн дэглэмийг хослуулан Түнхэл тосгонд 10 хоногын зуны зусланг зохион байгуулсан үүнд 2 ээлжээр 40 хүүхэд хамрагдсан ба Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын оюутан, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын багшийн ангийн оюутануудыг сайн дурын ажилтанаар татан оролцуулсан.
