Үндсэн агуулга руу шилжих

Хянах загвар — хүсэлт илгээгдэхгүй, хадгалагдахгүй.

“Тэмүүлэл Аутизм”-тай танилцаарай

“Тэмүүлэл Аутизм” НҮТББ-ийн хамт олон нь 3 дахь жилдээ аутизм болон тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж, амжилттай үйл ажиллагаа явуулж буй туршлагатай хамт олон юм.

Багш, хүүхэд тоглоомын өрөөнд

Бидний арга барил

Бид хүүхдийн бүх ур чадвар, тэр дундаа хөдөлгөөн, спорт, академик мэдлэг, нийгмийн харилцаа, өөртөө үйлчлэх чадваруудыг хөгжүүлэхийг зорьдог. Мөн сөрөг зан үйл, мэдрэхүйн алдагдлыг сайжруулах цогц аргачлалыг амжилттай хэрэгжүүлж буй БНТУ-ийн сайн туршлагыг Монгол улсад нэвтрүүлэн ажиллаж байна.

Тэмүүлэл НҮТББ-ийн бүрэлдэхүүн

Тэмүүлэлийн хамт олон, гэр бүлүүд
  • Удирдлага — 2
  • БНТУ-ийн тусгай хэрэгцээт боловсролын зөвлөх багш — 1
  • Хэл засалч — 1
  • Бага боловсролын магистр, арга зүйч — 1
  • Тусгай хэрэгцээт боловсролын багш — 7
  • Сэтгэл зүйч — 3
  • Спорт багш — 4
  • Багш — 2
  • Туслах ажилтан — 1

Бидний эрхэм зорилго

Хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалт, хөгжлийн дэмжлэг үзүүлэх, багш мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар хүүхдийн суралцах эрх, тэгш оролцоог дэмжих.

Бидний алсын хараа

Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан боловсролын орчныг өргөжүүлж, багш мэргэжилтнийг бэлтгэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг жишиг байгууллага болох.