Хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт
Ганцаарчилсан болон бүлгийн сургалтаар дамжуулан хүүхдийн суралцах, харилцах, өдөр тутмын бие даах чадварыг дэмжинэ. Хүүхдийн хэрэгцээ, гэр бүлийн саналд тулгуурлан сургалтын чиглэлээ ярилцана.
Сургалтын хэлбэрүүд
Ганцаарчилсан сургалт
Нэг ангид 1 багш, 1 сурагч хичээллэнэ. Хүүхдийн ажиллалт, хөтөлбөрийн үнэлгээг эхний 10–14 хоногт хийж, өөрт нь тохирсон хөтөлбөр боловсруулна. Хичээллэх цаг болон давтамжаа өөрсдөө сонгох боломжтой. Хичээлийн төрлийг хүүхдийн хэрэгцээнээс гадна асран хамгаалагчийн саналаар сонгох боломжтой.
Хөтөлбөр, хичээлүүд

Академик сургалт
Хүүхэд бүрийн түвшнээс хамааран зан үйл, гарын жижиг булчин, зурлага, тоо тоолол, унших, бичих, танин мэдэхүй зэргийг шат дараатайгаар хичээллэдэг сургалт юм.

Өөртөө үйлчлэх чадвар
Хүүхдийн бие даан хувцаслах, хооллох, ариун цэврийн өрөө ашиглах, шүд болон нүүр, гар угаах гэх мэт өдөр тутамд шаардлагатай чадваруудыг энэхүү хичээлээр хөгжүүлдэг.

Нийгэмшүүлэх хичээл
Аутизмтай хүүхдүүд идэвхитэй харилцаанд орох сонирхол багатай байдаг учир бид бүлгийн сургалтын үйл ажиллагаагаар “Нийгэмшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг. Энэ хичээлээр хүүхэд биеэ зөв авч явах, нийгмийн дүрмийг баримтлах, өөрийн хэрэгцээг илэрхийлэх зэрэгт суралцана.

Бүлгийн дуу хөгжим
Бүлгийн дуу хөгжмийн хичээл нь хүүхдүүдийн мэдрэхүй, даган дуурайх, хэмнэл ойлгох, өрсөлдөх, дуулах зэрэг ур чадварыг хөгжүүлэх онцлогтой байдаг.

Аутизм ба спорт
Аутизмтай хүүхдүүдийн 60–70%-д жижиг болон том булчингийн хөгжил аль нэг нь эсвэл хоёулаа сул байх тохиолдол байдаг. Иймээс бид спортын тусламжтайгаар алхах, гүйх, үсрэх, бөмбөг шидэх, барих, тэнцвэр олох гэх мэт хөдөлгөөний суурь ур чадваруудыг эзэмшүүлэх хичээлийг сургалтын хөтөлбөрт багтаасан.
Мөн эдгээр хичээлүүд орно
- Зан үйл засал
- Мэдрэхүй
- Хэл засал
- Массаж
- Усанд сэлэлт
- Морь
- Жюү жицү






